Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Боко Харам бүлэг 60 гаруй хүнийг хулгайлжээ

Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл зэргэлдээ орших Камерун улсын хойд хэсгийн хоёр тосгон руу халдаж, хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 60 гаруй хүнийг хулгайлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боко Харам бүлэг 60 гаруй хүнийг хулгайлжээ
Боко Харам бүлэг 60 гаруй хүнийг хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл зэргэлдээ орших Камерун улсын хойд хэсгийн хоёр тосгон руу халдаж, хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 60 гаруй хүнийг хулгайлжээ. Тус улсын цагдаагийн газраас мэдээлж буйгаар суурин руу халдсан Боко Харам бүлэглэлийн дайчид айл өрхийн сууцыг шатааж, хүмүүсийг нь олзолж авч явсан бөгөөд гэм зэмгүй олон хүн нас барсан аж. Үүнтэй холбоотойгоор Камеруны цэргийн хүчин тусгай ажиллагаа явуулж эхлээд байгаа гэнэ.

Энэ сарын 12-нд тус бүлэглэлийн дайчид Камерун руу халдсан бөгөөд энэ үеэр тус улсын цэргийн арми Боко Харамын эсрэг довтолж, 143 байлдагчийг нь хөнөөсөн юм.

Хуваалцах