Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Боко Харам дахин өсвөр насныхныг бай болгов

Нигерийн зүүн хойд хэсэгт орших Потискум хотын сургууль руу нэгэн амиа золиослогч этгээд халдан бөмбөг дэлбэлж, 46 сурагчийн аминд хүрсэн талаар BBC мэдээллээ. Халдлага үйлдсэн хүн сурагчидтай адилхан хувцас өмссөн байсан

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боко Харам дахин өсвөр насныхныг бай болгов
Боко Харам дахин өсвөр насныхныг бай болгов. Зураг: МҮОНРТ

Нигерийн зүүн хойд хэсэгт орших Потискум хотын сургууль руу нэгэн амиа золиослогч этгээд халдан бөмбөг дэлбэлж, 46 сурагчийн аминд хүрсэн талаар BBC мэдээллээ. Халдлага үйлдсэн хүн сурагчидтай адилхан хувцас өмссөн байсан ба түүнийг Боко Харам зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэж Нигерийн цагдаа нар үзэж байгаа аж.

Ёбэ мужийн захирагч Потискум хот дахь бүх улсын сургуулийг түр хааж, зэвсэгт бүлэглэлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн Засгийн газраа шүүмжилсэн байна.



Боко Харамын удирдагч Абубакар Шекау. Нигерит хамгийн их эрэн сурвалжлагдаж буй хүн

Боко Харам бүлэглэл нь Лалын улс байгуулах зорилгоор таван жилийн турш Засгийн газар болон энгийн иргэдийн эсрэг гэмт ажиллагаа явуулсан ба энэ зуураа сургуулиудыг ч байгаа болгожээ. Ялангуяа хүүхдүүд сургуульд сурч, боловсрол олж авахыг эсэргүүцдэг бөгөөд тус бүлэглэлийнхний үзэж байгаагаар бол охидууд сургуульд сурах ёсгүй, харин хөвгүүд зөвхөн исламын боловсролтой байх шаардлагатай аж.

Гэхдээ Боко Харамынхны гарт хүүхдүүд гэлтгүй олон мянган энгийн иргэн амиа алдсан юм. 10-р сарын 17-нд Нигерийн Засгийн газар Боко Харамтай гал зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэн ч хоёр долоо хоногийн дараа тус бүлэглэлийн удирдагч Абубакар Шекау үүнийг үгүйсгэсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах