Боксчид зургаан медаль хүртлээ
ОХУ-ын Якутск хотноо зохиогдсон сонирхогчдын боксын оюутны ДАШТ өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцож, нэг мөнгө, таван хүрэл медаль авчээ. Тодруулбал, 49 кг-д хүч сорьсон залуу тамирчин Г.Ариунболд үзүүлж, шигшээд Оросын тамирчинд дийлдэн мөн
Мэдээллийн алба

ОХУ-ын Якутск хотноо зохиогдсон сонирхогчдын боксын оюутны ДАШТ өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцож, нэг мөнгө, таван хүрэл медаль авчээ. Тодруулбал, 49 кг-д хүч сорьсон залуу тамирчин Г.Ариунболд үзүүлж, шигшээд Оросын тамирчинд дийлдэн мөнгөн медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдээс 52 кг-д А.Нурлан, 56-д Б.Билгүүн , 75 кг-д Ж.Отгонжаргал, эмэгтэйчүүдээс Т.Болортуул, М.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртжээ.


















