Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксчин М.Мягмаржаргал тэмцээнээ дуусгав

Өнөөдөр 18:06 цагт эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен Ван Донгтой энэ олимпын хоёр дахь тулаанаа хийхээр рингэнд гарна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксчин М.Мягмаржаргал тэмцээнээ дуусгав
Боксчин М.Мягмаржаргал тэмцээнээ дуусгав. Зураг: МҮОНРТ

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд болж байгаа бөгөөд өнөөдөр Монголын хоёр тамирчин тулалдахаас эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдаж ялагдлаа.

Токиогийн олимпод Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож М.Мягмаржаргал. Б.Чинзориг нар ийнхүү тэмцээнээ дуусгаад байна.

ОУХМ М.Мягмаржаргалыг ялсан Уэльс гаралтай тамирчин 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй дэлхийн шилдэг боксчин юм.

Лоурен Прайс үнэхээр хүчтэй, хурдтай тамирчин гэдгээ харуулж М.Мягмаржаргалыг илт илүүрхэн шүүгчдийн саналаар 5:0-ээр яллаа.

ОУХМ М.Мягмаржаргалын хувьд Монголын эмэгтэй боксын тамирчдаас хамгийн анх олимпын эрх авч, Токиогийн олимпын ринг дээр тулалдсан тамирчин гэдгээрээ Монголын боксын түүхэнд тодоор бичигдэх юм.

Ташрамд дуулгахад, Өнөөдөр 18:06 цагт эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен Ван Донгтой энэ олимпын хоёр дахь тулаанаа хийхээр рингэнд гарна.

Хуваалцах