Боксын Ази ТАШТ-ий шагналын сан 400 мянган ам.доллар болжээ
Мөн тэмцээний нийт шагналын сан 400 мянган ам.доллар болсон байна. Ийнхүү жин, жингийн медаль хүртсэн тамирчид дараах мөнгөн шагналыг хүртэх нь ээ.
Мэдээллийн алба

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-31-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Уг нь Энэтхэг Улсын Дели хотноо болох байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас ийнхүү өөрчлөгджээ.
Мөн тэмцээний нийт шагналын сан 400 мянган ам.доллар болсон байна. Ийнхүү жин, жингийн медаль хүртсэн тамирчид дараах мөнгөн шагналыг хүртэх нь ээ.
Алтан медаль: 10.000 ам.доллар
Мөнгөн медаль: 5.000 ам.доллар
Хүрэл медаль: 2.500 ам.доллар
Манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор дараах тамирчид зодоглоно.
Эрэгтэй тамирчид:
Х.Энхмандах 52 кг
Х.Энх-Амар 57 кг
Э.Цэндбаатар 63 кг
Б.Чинзориг 63 кг
Б.Мишээлт 69 кг
О.Бямба-Эрдэнэ 75 кг
Эмэгтэй тамирчид:
Л.Алтанцэцэг 51 кг
О.Есүгэн 57 кг
М.Намуун 60 кг


















