Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Боксын долоон тамирчин тулалдана

Азийн наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манайхаас боксын долоон тамирчин рингэнд гарна. Эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин тулалдах аж.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын долоон тамирчин тулалдана
Боксын долоон тамирчин тулалдана. Зураг: МҮОНРТ

Азийн наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манайхаас боксын долоон тамирчин рингэнд гарна. Эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин тулалдах аж.
Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаад байгаа. Тэрээр Казахстаны боксчин Шекербековатай тулалдана. Түүний араас эрэгтэй зургаан тамирчин өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр болон 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар хүрэл медалийн төлөө тулалдах юм. Боксын тэмцээн Улаанбаатарын цагаар 13:00 цагаас эхэлнэ.

Хуваалцах