Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Боксын хагас шигшээ тэмцээн өнөөдөр болно

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө үргэлжилнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын хагас шигшээ тэмцээн өнөөдөр болно
Боксын хагас шигшээ тэмцээн өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний хуваарийн дагуу эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг-ын жингийн хэсгийн хагас шигшээ болон шөвгийн наймын тоглолт болох юм.

Тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа билээ. ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос ч эмэгтэй тамирчид оролцож байна. Өвөрмонголоос оролцож буй 54 кг-ын Г.Цасанцэцэг, 57 кг-ын О.Доноо нар өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд үлдээд байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу ирэх ням гарагт эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн төлөөх тулаан болно.

Хуваалцах