Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксын холбооны ерөнхийлөгчид С.Батболд, Б.Нямтайшир нар нэр дэвшлээ

Олон шилдэг тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний дараа Монголын боксын холбоо их хурлаа хийх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын холбооны ерөнхийлөгчид С.Батболд, Б.Нямтайшир нар нэр дэвшлээ
Боксын холбооны ерөнхийлөгчид С.Батболд, Б.Нямтайшир нар нэр дэвшлээ. Зураг: МҮОНРТ

В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр Спортын төв ордны "А" зааланд эхэлсэн билээ.

Олон шилдэг тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний дараа Монголын боксын холбоо их хурлаа хийх гэнэ.

Энэхүү хурлаар боксын холбооны удирдлагуудыг сонгох юм байна. Сонирхуулахад холбооны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар нэр дэвшиж байгаа аж.

Хуваалцах