Боксын насан хүрэгчдийн шигшээ баг Чех рүү хөдөллөө
өнөөдөр өглөө эх орноосоо хөдөлсөн байна.
Мэдээллийн алба

Монголын боксын насан хүрэгчдийн шигшээ баг тамирчдын I ээлжийн бүрэлдэхүүн Чех улсад ирэх тавдугаар сарын 4-9-нд зохион байгуулагдах 51 дэх удаагийн эрэгтэй, эмэгтэй Гран-при олон улсын тэмцээн, 9-20-нд Герман улсад болох Герман, Кубын шигшээ баг тамирчидтай хийх хамтарсан бэлтгэл, тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо хөдөлсөн байна.
Үндэсний шигшээ багийн нэгдүгээр ээлж багийн ахлагч Ц.Батнасан, ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй дасгалжуулагч Б.Пүрэв-Очир болон Х.Энхмандах (52 кг), Х.Энх-Амар (56 кг), Э.Цэндбаатар (60кг, 63кг), Б.Чинзориг (64 кг), Б.Мишээлт (69 кг), О.Бямба-Эрдэнэ (75 кг) нарын эрэгтэй, Л.Алтанцэцэг (51 кг), О.Есүгэн (57 кг), М.Намуун (60 кг) нарын эмэгтэй тамирчин гэсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй эх орноосоо хөдөлжээ.


















