Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Болгарт үндэсний гашуудал зарлажээ

Болгарын нийслэл Софи хотын хойд хэсэгт орших үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амь үрэгдсэнд Засгийн газраас үндэсний гашуудал зарлажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болгарт үндэсний гашуудал зарлажээ
Болгарт үндэсний гашуудал зарлажээ. Зураг: МҮОНРТ

Болгарын нийслэл Софи хотын хойд хэсэгт орших үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амь үрэгдсэнд Засгийн газраас үндэсний гашуудал зарлажээ. Горни Ломын ойролцоо орших үйлдвэрт гарсан хүчтэй дэлбэрэлтүүдийн улмаас 13 эрэгтэй, хоёр эмэгтэй амь үрэгдэж, өөр гурван хүн гэмтэж, түлэгдсэн байна. Эхний дэлбэрэлт өнгөрөгч лхагва гарагийн оройн 17:00 цагт, удаах нь 21:45 минутад болсон байна.

“Dnes” сонины мэдээллэж буйгаар Софи хотоос 120 км орчим зайтай орших үйлдвэрт Болгарын армийн хуучирсан зэр, зэвсгийг устгадаг аж. Тус үйлдвэрт 10 тонн орчим тэсэрч, дэлбэрэх өндөр аюултай химийн бодис хадгалдаг байна. Болгарын албаныхан үйлдвэрийн дэлбэрэлтүүд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хэмээн таамаглаж буй аж.

Хуваалцах