Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Болгарын бөхийн нэрт зүтгэлтэн Цено Ценов таалал төгсөв

Тэрбээр 1978 оноос Европын бөхийн холбооны товчооны гишүүн, 1995 оноос ерөнхийлөгч, 2002 оноос ДБНХ-ны товчооны гишүүн, дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болгарын бөхийн нэрт зүтгэлтэн Цено Ценов таалал төгсөв
Болгарын бөхийн нэрт зүтгэлтэн Цено Ценов таалал төгсөв. Зураг: МҮОНРТ

Болгарын бөхийн нэрт зүтгэлтэн Цено Ценов олон жил цусны хорт хавдартай тэмцэж байсан ч 80 насныхаа босгон дээр таалал төгсчээ.

Дэлхийн бөхийн холбооны хамгийн өндөр настай гишүүн Ценов насан эцэстлээ үүрэгт ажлаа хийж байжээ.

Тэрбээр 1978 оноос Европын бөхийн холбооны товчооны гишүүн, 1995 оноос ерөнхийлөгч, 2002 оноос ДБНХ-ны товчооны гишүүн, дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Түүнчлэн олон жил Болгарын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч болон үндэсний олимпийн хорооны гишүүн, спортын сангийн гүйцэтгэх захирлаар ажилласан.

Хуваалцах