Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Болгарын цагдаа нар жагсагчдын майхант хотхоныг нурааж байна

Болгарын жагсагчид 2 сарын туршид Ерөнхий сайд Бойко Борисовоос огцрохыг шаардан жагсч байна. Эсэргүүцлийн энэ жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын хооронд үе үе хүчтэй мөргөлдөөн гарсаар байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болгарын цагдаа нар жагсагчдын майхант хотхоныг нурааж байна
Болгарын цагдаа нар жагсагчдын майхант хотхоныг нурааж байна. Зураг: МҮОНРТ

Болгарын жагсагчид 2 сарын туршид Ерөнхий сайд Бойко Борисовоос огцрохыг шаардан жагсч байна. Эсэргүүцлийн энэ жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын хооронд үе үе хүчтэй мөргөлдөөн гарсаар байна. Хамгийн сүүлд өнгөрсөн ням гарагт гарсан мөргөлдөөний уршгаар 45 хүн гэмтэж бэртсэн хэмээн мэдээлж байгаа.

Болгарын цагдаа нар өнгөрсөн шөнө Софи хотын гудамж талбайг жагсагчдаас чөлөөлөхийн тулд майхант хотхонуудыг нь нураасан байна. Харин Ерөнхий сайд Борисова жагсагчдын шаардлагын хариуд шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулж парламентаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Болгарын Ерөнхийлөгч РуменРадев парламентын гишүүдэд хандаж энэ төслийг нь дэмжихээс татгалзахыг уриалсны дээр Ерөнхий сайдаас огцрохыг шаардсан байна.

Хуваалцах