Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Болор цом-37” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энэ жилийн наадам Багануур дүүргийн түүхт 40 жилийн ойд зориулж, тус дүүрэгт буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн Гүн Галуутайд ирэх нэгдүгээр сарын 4-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор цом-37” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
“Болор цом-37” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадмын эхний шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорчээ.

Үүнээс гадна "Болор цом" наадмын эзэд өрсөлдөхөөр бол ямар ч шалгаруулалтгүйгээр урилгаар оролцох журамтай билээ.

Энэ жилийн наадам Багануур дүүргийн түүхт 40 жилийн ойд зориулж, тус дүүрэгт буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд ирэх нэгдүгээр сарын 4-нд болно. Харин Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын эзэд урилгаар оролцдог "Уран үгсийн чуулган" өмнөх өдөр нь зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж буй.

Сонирхуулахад, “Болор цом-36” наадам Дорноговь аймагт болж, яруу найрагч Б.Баттулга Янжинлхам бурхны ивээлд багтсан билээ.

Хуваалцах