Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Болор цом”-ын эзэн Б.Батсайхан театрын дарга болжээ

Тэрбээр "Болор цом-34” яруу найргийн наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болоход “Тэр эмэгтэй” шүлгээрээ түрүүлсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор цом”-ын эзэн Б.Батсайхан театрын дарга болжээ
“Болор цом”-ын эзэн Б.Батсайхан театрын дарга болжээ. Зураг: МҮОНРТ

“Болор цом”-ын отгон эзэн, яруу найрагч Б.Батсайхан Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга болжээ.

Тэрбээр "Болор цом-34” яруу найргийн наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болоход “Тэр эмэгтэй” шүлгээрээ түрүүлсэн билээ.

Тус наадам Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулж зохион байгуулагдсан болохоор үзэгчид ч ам сайтай байв.

Иймд уран бүтээл нь ид оргилж яваа яруу найрагчийн сэтгэхүйгээр дээрх театрын үйл ажиллагаа улам өнгөжөөд байх биз ээ.

Хуваалцах