“Болор цом”-ын эзэн найрагч маргааш тодорно
Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадам маргааш халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүйгээр явагдах бөгөөд тус наадмыг “Болор цом-37” наадмын эзэн МҮОНР-ийн найруулагч, яруу найрагч Б.Жамбалдорж нээнэ.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам энэ сарын 26-нд буюу маргааш “Сүлд” чуулгад болно.
Жил бүрийн “Болор цом” оны эхэнд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хэд хэдэн удаа хойшилсон юм. Тэгвэл Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадам маргааш халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүйгээр явагдах бөгөөд тус наадмыг “Болор цом-37” наадмын эзэн МҮОНР-ийн найруулагч, яруу найрагч Б.Жамбалдорж нээнэ.



















