“Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш өгүүллэг болон яруу найргийн номоо хэвлүүлжээ
Тодруулбал тэрбээр энэ удаа "Гомдож үзээгүй юм шиг амьдрах" яруу найргийн ном, “Тас чамайг тасчих болтугай” өгүүллэгийн анхны түүврээ хэвлүүлжээ.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш өгүүллэг болон яруу найргийн номоо уншигчиддаа хүргээд байна.
Тодруулбал тэрбээр энэ удаа "Гомдож үзээгүй юм шиг амьдрах" яруу найргийн ном, “Тас чамайг тасчих болтугай” өгүүллэгийн анхны түүврээ хэвлүүлжээ.
"Гомдож үзээгүй юм шиг амьдрах" бол түүний яруу найргийн дөрөв дэх ном нь юм.
Өмнө нь "Манан дундуур" 2009, "Гунигт аз" 2012, “Аглагт гэрэлтэнэ" нэртэй яруу найргийн номоо 2014 онд хэвлүүлсэн байна.



















