“Болор цом”-ын хошой эзэн Б.Ичинхорлоо зохиолчдоо удирдана
Чуулганд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүд, орон нутгийн салбар хорооны гишүүд мандатын эрхтэй 268 төлөөлөгч оролцож, Удирдах зөвлөлийн даргаа сонгохдоо нууцаар санал хураасан байна.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлийн 17 дугаар Их чуулган Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд болж, Удирдах зөвлөлийн даргаар Төв номын сангийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоог томилов.
Чуулганд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүд, орон нутгийн салбар хорооны гишүүд мандатын эрхтэй 268 төлөөлөгч оролцож, Удирдах зөвлөлийн даргаа сонгохдоо нууцаар санал хураасан байна.
Монголын зохиолчдын эвлэлийн Их чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулж, Удирдах зөвлөлөө сонгодог.
Өнгөрсөн дөрвөн жил буюу 2018-2021 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч До.Цэнджав МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан билээ.


















