Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Болор” зөв бичих дүрмийн алдаа шалгагч гарлаа

Орчин цагийн монгол хэлний албан ёсны бичиг буюу кирилл үсгээр алдаатай бичих явдал хэт газар авсан нь нийгэм олон нийтийн сэтгэл зовниж байгаа бас нэг асуудал юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор” зөв бичих дүрмийн алдаа шалгагч гарлаа
“Болор” зөв бичих дүрмийн алдаа шалгагч гарлаа. Зураг: МҮОНРТ

“Болор толь” англи монгол хэлний онлайн толь бичиг тэргүүтэй бүтээгдэхүүнээрээ олонд танигдсан “Болорсофт" ХХК-иас “Болор” кирилл үсгийн зөв бичих дүрмийн алдаа шалгагчийг нийгмийн хэрэгцээнд шинээр оруулж ирлээ.

“Болор” зөв бичих дүрмийн алдаа шалгагч нь Microsoft Word, Excel, Power point, Outlook,Open Office, Libre office, Writer, Calc, Impress зэрэг програмууд дээр ашиглах боломжтой юм байна. Тус компаний шинэ бүтээгдэхүүнийг хувь хүн 45000 төгрөг, албан байгууллага 39000 төгрөг төлөөд хязгааргүй ашиглах боломжтой аж.

Хуваалцах