Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсон ариун цэврийн байгууламж суурилуулна

Аймгийн төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 11-р багийн нутаг дэвсгэр дэх 405, 406 дугаар байрны гадна боловсон ариун цэврийн байгууламж суурилуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсон ариун цэврийн байгууламж суурилуулна
Боловсон ариун цэврийн байгууламж суурилуулна. Зураг: МҮОНРТ

Аймгийн төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 11-р багийн нутаг дэвсгэр дэх 405, 406 дугаар байрны гадна боловсон ариун цэврийн байгууламж суурилуулж, төвлөрсөн ус, дулаан хангамжид холбон, бохирын цооног хийнэ.

Эдгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулах хүртэлх хугацаанд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх байранд оршин сууж буй иргэдийн ариун цэврийн байгууламжийн асуудал шийдвэрлэгдэж, орчны эрүүл ахуй сайжирч, хөрсний бохирдол буурах, эрүүл орчинд, тав тухай амьдрах нөхцөл бүрдэх юм гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Хуваалцах