Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсрол, соёлын газрын шинэ байр үүдээ нээлээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон энэ барилга нэлээд хэдэн жилийн хөөцөлдлөгөөний үр дүнд ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсрол, соёлын газрын шинэ байр үүдээ нээлээ
Боловсрол, соёлын газрын шинэ байр үүдээ нээлээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Боловсрол, соёлын газар шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон энэ барилга нэлээд хэдэн жилийн хөөцөлдлөгөөний үр дүнд ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Дорнод аймгийн боловсролын салбар болон урлаг соёлын бүхий л байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг энэ байгууллага өнгөрсөн 2015 онд ажлаараа салбартаа манлайлсан юм. Шинэ байр ашиглалтад орсноор ажиллагсдын ажиллах орчин сайжрахаас илүүтэйгээр багшийн хөгжлийг дэмжих сургалтууд, заах арга зүйн олон үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нээгдэж байна.

Хуваалцах