Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Боловсрол төгөл”-ийн шав тавилаа

Нийтдээ 1.7 га талбайг хамрах энэхүү төгөлийн ихэнх хэсэг нь мод зүлэг бүхий ногоон байгууламжаас бүрдэх энэ төгөл олон талын ач холбогдолтой.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Боловсрол төгөл”-ийн шав тавилаа
“Боловсрол төгөл”-ийн шав тавилаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр “Боловсрол төгөл”-ийн нээлтийн шав тавих ёслол боллоо. Нийтдээ 1.7 га талбайг хамрах энэхүү төгөлийн ихэнх хэсэг нь мод зүлэг бүхий ногоон байгууламжаас бүрдэх энэ төгөл олон талын ач холбогдолтой. Тухайлбал, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид амарч зугаалахаас гадна, хүүхэд багачуулд экологийн боловсрол олгодог танхимын бус хичээлүүд ордог байх аж.

Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн хэмжээний сургуулиудын багш, ажилчдын мод тарих аяны хүрээнд хийгдэх хандивын мөнгөөр төгөл байгуулах ажлыг санхүүжүүлэх юм байна. Үүнд 350 гаруй сая төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Ийнхүү өнөөдөр шав тавьсан “Боловсрол төгөл”-д Нийслэлийн боловсролын газрынхан 1000 мод тарьж байна. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Хуваалцах