Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж өглөө

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж өглөө
Боловсролын байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж өглөө. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 43 цэцэрлэг, 31 сургуульд эрсдэлийн үнэлгээг хийхэд сургуулийн орчинд халдвар тархах магадлал 55.5 хувь, үр дагавар 60 хувь буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн бол цэцэрлэгийн орчинд халдвар тархах магадлал 69.2 хувь, үр дагавар 50 хувь буюу шар түвшинд дунд эрсдэлтэй тус тус үнэлэгдсэн байна.

Тиймээс эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж хүргүүлж, багш, ажилчдад мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах