Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалт явагдаж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус өмчийн 120 гаруй цэцэрлэг, 80 гаруй ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалт явагдаж байна
Боловсролын байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалт явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус өмчийн 120 гаруй цэцэрлэг, 80 гаруй ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг билээ.

Монгол Улсын Шадар Сайдын баталсан удирдамж болон Баянзүрх дүүргийн Засаг даргын баталсан "Гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт явуулах тухай" удирдамжийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлөвлөгөөт хяналт шалгалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагуудад зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар тус байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 20 цэцэрлэг 10 сургууль хамрагдаад байна.

Хуваалцах