Боловсролын Мастер төлөвлөгөөний анхны хувилбарыг танилцуулав
АХБ-ны “Боловсролын салбарын Мастер Төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төсөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монгол Улсын боловсролын салбарыг
Мэдээллийн алба

АХБ-ны “Боловсролын салбарын Мастер Төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төсөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монгол Улсын боловсролын салбарыг 2021-2030 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний анхны хувилбарыг олон нийтэд танилцуулж санал, зөвлөмжийг авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү мастер төлөвлөгөөний анхны хувилбарт Монголын болон дэлхийн шинэ иргэнийг хэрхэн хөгжүүлж төлөвшүүлэх, ухаалаг хиймэл дижитал технологи,аж үйлдвэржилт-4 хувьсгал, ногоон хөгжил- ногоон эко эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, зөв хандлагатай бүтээлч сангаачлагатай мэргэжлийн ажилчин, мэргэжилтнүүдийг ТМБ болон дээд боловсролын сургалтын байгууллага, судалгааны их сургуулиар хэрхэн бэлтгэх зэрэг асуудлыг насан туршийн суралцахуй, тогтвортой хөгжлийн шинэ үзэл баримтлалыг иш үндэс болгон боловсруулсан байна.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд БСШУСЯ, СЯ, ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний Статистикийн хороо зэрэг төр, засгийн байгууллагууд, олон улсын хандивлагч байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, багш, судлаач, эцэг, эхийн төлөөллүүд оролцлоо.
Эх сурвалж: БСШУСЯ


















