Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Боловсролын санхүүжилтийн тойм судалгаа хийжээ

“Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг төрийн бус байгууллагын захиалгаар МУИС-ийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн боловсролын санхүүжилтийн тойм судалгаа хийсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын санхүүжилтийн тойм судалгаа хийжээ
Боловсролын санхүүжилтийн тойм судалгаа хийжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, нйигмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар өнөөдөр “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батжаргал, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нарыг хүлээн авч уулзлаа.

“Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг төрийн бус байгууллагын захиалгаар МУИС-ийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн боловсролын санхүүжилтийн тойм судалгаа хийсэн байна.

Энэхүү судалгаа нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын зорилго, санхүүжилтийн бодлоготой нийцэж байгаа эсэх, боловсролын салбарын санхүүжилтийн өөрчлөлт, суралцагчдын сурлагын амжилт санхүүжилтийн хэмжээнээс хамаарч байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөнджээ.

Дээрх судалгааны үр дүнг танилцуулах олон талт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах