Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 51 сэтгэл зүйч сертификатаа гардан авлаа

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Хүний хөгжил” 2 дугаар бүлгийн 2.1.22 дахь үйл ажиллагаа, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, Боловсро

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 51 сэтгэл зүйч сертификатаа гардан авлаа
“Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 51 сэтгэл зүйч сертификатаа гардан авлаа. Зураг: МҮОНРТ

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Хүний хөгжил” 2 дугаар бүлгийн 2.1.22 дахь үйл ажиллагаа, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/222 дугаар тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчийн мэргэшүүлэх 9 дэх удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдсан байна.

Сургалт 2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хоёрдугаар сарын 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар зохион байгуулагджээ. Тус сургалтад нийслэлийн 28 сэтгэл зүйч, Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын 23 сэтгэл зүйчид ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхээр мэргэших сургалтаа амжилттай дүүргэж сертификатаа гардан авлаа.

Хуваалцах