Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Боловсролын талаар баримтлах бодлогыг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын талаар баримтлах бодлогыг дэмжлээ
Боловсролын талаар баримтлах бодлогыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэрУИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа боловсролын салбарт олон улсын жишиг чухал хэдий ч уламжлал хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрөөс Боловсролын талаар баримталж байгаа бодлого нь тухайн сургуулиудын стратегийн бодлоготой зөрчилддөг гэдгийг хэлээд Монгол Улсын боловсролын бодлого нь уламжлагдсан бөгөөд тасралтгүй байх ёстой гэсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хуваалцах