Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын талаар мэдээлэл өгнө

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банк зэрэг 90

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын талаар мэдээлэл өгнө
Боловсролын талаар мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг өнөөдрөөс 24 хүртэл "Мишээл экспо" төвд болно. Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах талаар мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх юм байна.

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банк зэрэг 90 гаруй байгууллага оролцох аж.

Түүнчлэн "Боловсролын зээлийн сан"-гийнхан, арилжааны банкуудын төлөөлөл “Мишээл экспо”-д ажиллаж сургалтын зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.

Хуваалцах