Боловсролын тэгш хүртээмжийн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулав
ҮСХ, НҮБ-ны Хүүхдийн сан, БСШУЯ-ны төлөөлөл Боловсролын салбарын Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх төслийн багийн ахлагч Жон Хэнлитэй уулзлаа.
Мэдээллийн алба

ҮСХ, НҮБ-ны Хүүхдийн сан, БСШУЯ-ны төлөөлөл Боловсролын салбарын Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх төслийн багийн ахлагч Жон Хэнлитэй уулзлаа.
Уулзалтаар боловсролын салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнд суурилан хийгдэж буй Боловсролын тэгш хүртээмжийн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сан, ҮСХ-той хамтран 2018 онд зохион байгуулсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнд суурилан хийж буй 3 төрлийн гүнзгийрүүлсэн шинжилгээний нэг нь Боловсролын тэгш хүртээмжийн шинжилгээ юм.
Энэхүү гүнзгийрүүлсэн шинжилгээнд Боловсролын тэгш хүртээмж ба чанар, ур чадварын талаарх дараах 7 сэдвийн хүрээнд статистикийн дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын үйл ажиллагааны санал боловсруулна. Үүнд:
1. Төгсөлтийн түвшин
2. Сурах суурь чадвар
3. Сургуулиас гадуурх хүүхдүүд
4. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт
5. Улиралт, сургууль завсардалт
6. Хүүхэд хамгаалал /хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ба хүүхдийн гэрлэлт/
7. Хүүхдийн үйлдлийн чадвар /Хөгжлийн бэрхшээл/


















