Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын яамнаас цахим сургалтын хуваарийг танилцуулав

Энэ хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт IV-XII дугаар ангийн сурагчдын анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын яамнаас цахим сургалтын  хуваарийг танилцуулав
Боловсролын яамнаас цахим сургалтын хуваарийг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Энэ хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт IV-XII дугаар ангийн сурагчдын анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ. Түүнчлэн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт X-XII дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болсон. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 30-наас, нэгдүгээр сарын 03-н хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчид цахимаар хичээллэнэ. Боловсролын яамнаас цахим сургалтын долоо хоногийн хуваарийг танилцуулав.

Тухайлбал, онлайн (синхрон) сургалт, хэлэлцүүлгийн хуваарь гаргах

  • Нэгдүгээр улирлын хичээлийн хуваарьт суурилан багш, анги тус бүрээр зохион байгуулна.

  • Сургууль болон судлагдахууны онцлогоос хамааран зарим хичээлээр синхрон сургалт зохион байгуулахгүй байж болно.

Онлайн (синхрон) сургалтын зохион байгуулалт

  • Нэг өдрийн синхрон хичээлийн ачаалал суралцагч, багш тус бүрт 2 цагаас хэтрэхгүй байхаар тооцоолох.

Судлагдахууны хичээлийн цагийн төлөвлөлт:

  • 7 хоногт 1 цаг ордог хичээл – 30 минут

  • 7 хоногт 2 цаг ордог хичээл – 1 цаг

  • 7 хоногт 3-4 цаг ордог хичээл – 1 цаг 30 минут7 хоногт 5-6 цаг ордог хичээл – 2 цаг

  • Синхрон сургалтын үед суралцагчдын хувийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ярилцах боломжийг хангах.

  • Үлдсэн хичээлийн агуулгыг суралцагчид бие даан судлах асинхрон хэлбэрээр зохион байгуулах боломжтой.

Хуваалцах