Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Самар зөвшөөрөлгүй түүсэн хүүхэд, залуус гэмтэж бэртэх, гал гаргах, архидан согтуурах тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Самар зөвшөөрөлгүй түүсэн хүүхэд, залуус гэмтэж бэртэх, гал гаргах, архидан согтуурах тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд энэ үеэс самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгодог байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгч, 1 кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр олгоно. Зөвшөөрөл нь 10 хоногийн хүчинтэй байх юм байна. Гэсэн хэдий ч нийслэлд хэдийнэ самрын борлуулалт эхлээд байгаа. Нэгэнт худалдаанд гарчихсан тул арга хэмжээ авах боломж тааруу гэдгийг БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Дорж олон нийтэд мэдэгдсэн.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст самар зөвшөөрөлгүй түүж, борлуулах үедээ архидан согтуурсан, гэмтэж бэртсэн үйлдлийг илрүүлж, мэргэжлийн хяналтын газар, ойн байцаагч нартай хамтран ажиллаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд залуус өртөх нь их байгаа учраас эцэг, эхчүүд анхаарал сонор сэрэмжтэй байж хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах