Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Болзолт уралдаан зохион байгуулах хороо хуралдлаа

Болзолт уралдааны хүрээнд Биеийн тамир, спортын дээд сургуулиуд, Төрийн байгууллагууд, Спорт холбоод, Телевизийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхэд багачууд, оюутан залуус, олон нийтийг түлхүү хамруулахыг онцлов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болзолт уралдаан зохион байгуулах хороо хуралдлаа
Болзолт уралдаан зохион байгуулах хороо хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Өсвөр үеийнхэнд олимпийн соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, эдгээрээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, олимпийн зөвлөл, олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран "Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулж байна.

Тус болзолт уралдааныг зохион байгуулах хорооны анхдугаар хурал МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдаж, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн гишүүд санал солилцов. Энэ хурлаар болзолт уралдааны хүрээнд Биеийн тамир, спортын дээд сургуулиуд, Төрийн байгууллагууд, Спорт холбоод, Телевизийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхэд багачууд, оюутан залуус, олон нийтийг түлхүү хамруулахыг онцлов.

Хуваалцах