Болзооны аппликейшн ашиглаж хүний аминд хүрдэг бүлэглэлийн талаар анхааруулав
АНУ-ын төрийн департаментаас болзооны аппликейшн ашиглаж хүн хулгайлж, амийг нь бүрэлгэдэг гэмт хэргийн бүлэглэлийн талаар олон нийтэд анхааруулжээ. Өнгөрсөн онд гэмт хэрэгтнүүд дээрх замаар 40 хүний амь насанд халдсан нь 2022 оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт б
Мэдээллийн алба

АНУ-ын төрийн департаментаас болзооны аппликейшн ашиглаж хүн хулгайлж, амийг нь бүрэлгэдэг гэмт хэргийн бүлэглэлийн талаар олон нийтэд анхааруулжээ. Өнгөрсөн онд гэмт хэрэгтнүүд дээрх замаар 40 хүний амь насанд халдсан нь 2022 оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Гэмт хэрэгтнүүд болзооны аппликейшнаар хохирогчтой танилцаж, болзоо товлоод, мансууруулж, дээрэмдэж, амь насанд нь халддаг тохиолдол эрс нэмэгдсэн байна.
Хохирогчид дунд америкийн иргэдээс гадна гадны жуулчид хэд хэд байсныг Колумбиа мужийн аялал жуулчлалын газраас мэдээлжээ. Энэ төрлийн хэрэг нэмэгдэж байгаагаас иргэд, жуулчдыг зочид буудал зэрэг олон нийтийн бус газар танилын хүрээнээс хэтрэхгүй хүнтэй уулзахгүй байх, гэр бүл, ойр дотнынхон, үйлчилгээний газрын ажилчдад хэнтэй хамт, хаана байгаагаа мэдэгдэж байхыг холбогдох байгууллагаас анхааруулсан байна.


















