Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2014 он гарсаар есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 82 удаагийн тохиолдлоор удаа гарч 92 хүн амь насаа алдсан. Энэхүү осол маань иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас болж гардаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

2014 он гарсаар есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 82 удаагийн тохиолдлоор удаа гарч 92 хүн амь насаа алдсан. Энэхүү осол маань иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас болж гардаг.

Зөвхөн есдүгээр сарын 15-22-ны өдрүүдэд усны ослын 6 удаагийн тохиолдлоор 7 иргэн амь насаа алдсан тул эцэг эхчүүд хүүхдэд зөвлөгөө өгч байх, мөн насанд хүрэгсэд гол, ус гатлахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэх,

Түүнчлэн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын 26-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр ихэнх нутгаар, 29-ний өдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, салхи 27-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хуваалцах