Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж ЦУОШГ-аас мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй
Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

-Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

-Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг НБОГ-аас зөвлөж байна.

Хуваалцах