Болзошгүй үйл явдлын эрсдэлийн гурав дахь үнэлгээ хийгдлээ
2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан баг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан
Мэдээллийн алба

2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан баг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалаар шинэ коронавирусийн (2019-nCov) халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж болзошгүй үйл явдлын эрсдэлийн явцын 3 дахь үнэлгээг хийж эрсдэлийн зэрэг “Өндөр” гэж үнэллээ.
Уг эрсдэлийн үнэлгээг үндэслэн Улсын онцгой комисс, Засгийн газар холбогдох шийдвэр гарган арга хэмжээг эрчимжүүлж байгаа бөгөөд мэргэжлийн төв байгууллагуудын тохиолдлын удирдлагын тогтолцоо /ТУТ/ идэвхжилийн хоёрдугаар зэрэгт шилжин төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ


















