БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө
УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотголын хүрээнд дэд сайдуудын зардлыг хассан тул Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар болсон. Өнөөдөр БОНХАЖ-ын дэд М.Хүрэлсүх дэд сайдын ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө.
Мэдээллийн алба

УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотголын хүрээнд дэд сайдуудын зардлыг хассан тул Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар болсон. Өнөөдөр БОНХАЖ-ын дэд М.Хүрэлсүх дэд сайдын ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэрбээр "2014 оны 12 дугаар 18-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авч байсан. Энэ хугацаанд та бүхэнтэй нэг баг болж хамтран ажилласандаа баяртай байна. Монгол Улсын Төрийн албанд зүтгэсэн энэ хугацаанд өөрт оногдсон үүрэгт ажлаа түргэн шуурхай шийдвэрлэн, аливаа асуудлыг удаахгүй байх тал дээр анхааран ажиллаж багагүй туршлага хуримтлуулж авсан цаг хугацаа байлаа. Цаашид та бүхэн минь өөрсдийн гэсэн хурдтай, хүчтэй байж илүү ихийг хийж бүтээх үйлсэд тань ажлын амжилт хүсэн ерөөе" гэж хамтран ажиллаж байсан хүмүүстээ хэлжээ.
БОНХАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл "Үүрэгт ажлаа нэр төртэй, хариуцлагатай хийж өөрийн толгойлж явсан олон ажил, хэлэлцээртээ өндөр амжилт гарган ажилласан"-ыг нь цохон дурдаад цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүссэн байна.


















