Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боом өвчний сэжигтэй бүсэд нэмж пост гаргана

сэжигтэй бүсэд энэ сарын 12-ны өдөр ажиллаж нэмж авах арга хэмжээний талаархи саналаа өнөөдрийн аймгийн онцгой комиссын хуралдаанд оруулж дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боом өвчний сэжигтэй бүсэд нэмж пост гаргана
Боом өвчний сэжигтэй бүсэд нэмж пост гаргана. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан мэргэжлийн чиг үүрэг бүхий 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг голомтын бүс болон сэжигтэй бүсэд энэ сарын 12-ны өдөр ажиллаж нэмж авах арга хэмжээний талаарх саналаа өнөөдрийн аймгийн онцгой комиссын хуралдаанд оруулж дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Үүнд:

  • Сэжигтэй бүсэд 1 пост, хөдөлгөөнт эргүүл 2-ыг нэмж, байрлуулах

  • Ариутгал халдваргүйтгэлийн шаардлагатай бодисын судалгааг гаргаж, тусгай зориулалтын ариутгал халдваргүйтгэлийн автомашинаар ариутгал хийх

  • Тусгай зориулалтын механизмаар хашаа, саравчны бууц, хөрсийг хуулж, ариутгал, халдваргүйтгэл хийх

  • Анхны устгалын цэгт булж, устгасан байдал хангалтгүй байгаа тул зааврын дагуу устгалыг дахин зохион байгуулах

  • Шаардагдах материал, хүн хүч, хэрэгслийг нэмэгдүүлэх

  • Голомтын болон сэжигтэй бүсд байх иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм, тариаг постод байрлуулах

  • Голомтын болон сэжигтэй бүсэд хүн, малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоох

  • Анхны устгалын цэгт хаягжуулалт байрлуулах

  • Замын уулзваруудад анхааруулах тэмдэг байрлуулах

  • Дэрвэгэр, Жирэвгэр ургамлын үндэс түүж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хорих, зогсоох

  • Баянтүмэн сумын ЕБС-ийн ойн баярын хурдан морины уралдааныг уралдааныг цуцлахаар шийдвэрлэлээ.

Хуваалцах