Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боомоор өвчилсөн үхрийг устгалд оруулжээ

Хөвсгөл аймгийн Түнэл суманд малын боом өвчин гарч энэ сарын 21-нээс хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан билээ. Тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга н.Галбадрахтай утсаар холбогдоход, “Түнэлд боомоор өвчилсөн үхрийг шатааж газарт булсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боомоор өвчилсөн үхрийг устгалд оруулжээ
Боомоор өвчилсөн үхрийг устгалд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Түнэл суманд малын боом өвчин гарч энэ сарын 21-нээс хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан билээ. Тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга н.Галбадрахтай утсаар холбогдоход, “Түнэлд боомоор өвчилсөн үхрийг шатааж газарт булсан. Нутгийн ойр хавьд ариутгал шинжилгээ хийсэн. Яг юунаас болж өвчилснийг тогтоох гэсэн боловч тодорхойгүй байна. Ямартай ч дахиж мал энэ өвнөөр өвчлөөгүй. Удахгүй хорио тавигдана” гэв.

Хуваалцах