Боомтоор ачаа тээвэрлэдэг жолооч нар хариуцлага хүлээдэггүй
Замын-Үүд, Эрээний боомтоор ачаа тээвэрлэж байгаа жолооч нар зөрчил гаргачихаад хуулийн хариуцлага хүлээдэггүй
Мэдээллийн алба
Замын-Үүд, Эрээний боомтоор ачаа тээвэрлэж байгаа жолооч нар зөрчил гаргачихаад хуулийн хариуцлага хүлээхгүй, торгууль төлдөггүй талаар гаалийн байгууллага мэдэгдлээ. Жолооч нар гаалийн мэдүүлэгт тэмдэглэснээс өөр олон төрлийн бараа хэтрүүлэн ачдаг байна. Учир нь тэд ямар бараа ачиж байгаагаа бүрэн мэддэггүй гэж Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт эрсдэлийн удирдлага хариуцсан орлогч дарга н.Сыримбек ярилаа.


















