Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Боомтын сэргэлтийн хүрээнд “Бургастай”, “Лаоемео” боомт хоорондын ажлын хэсгийн уулзалт боллоо

Боомтын сэргэлтийн хүрээнд Говь-Алтай аймгийн хилийн "Бургастай" авто замын боомт болон БНХАУ-ын Хами аймгийн "Лаоемео" боомт хоорондын уулзалтыг хоёр талын ажлын хэсэг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боомтын сэргэлтийн хүрээнд “Бургастай”, “Лаоемео” боомт хоорондын ажлын хэсгийн уулзалт боллоо
Боомтын сэргэлтийн хүрээнд “Бургастай”, “Лаоемео” боомт хоорондын ажлын хэсгийн уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Боомтын сэргэлтийн хүрээнд Говь-Алтай аймгийн хилийн "Бургастай" авто замын боомт болон БНХАУ-ын Хами аймгийн "Лаоемео" боомт хоорондын уулзалтыг хоёр талын ажлын хэсэг зохион байгууллаа.

Уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, "Бургастай" боомт дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх, Хами аймгийн Засгийн орлогч Ли Жиан Ён, Хами аймгийн боомтын дарга Жан Да Лүн нараар ахлуулсан ажлын хэсэг оролцож боомтын бүтээн байгуулалт болон Говь-Алтай аймгийн Алтай сум руу цахилгааны 35 кв-ын шугам татах асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын үр дүнд хоёр улсын Боомтын дарга нар үе шаттайгаар уулзалт зохион байгуулах, алсын хараатай, урт хугацааны төлөвлөгөө гарган авто болон төмөр зам, дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүний бараа эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа харилцан илэрхийллээ гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах