Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос холбогдох хууль шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгожээ
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн, экспорт, импортыг зохистойгоор нэмэгдүүлэх, хөрш орны хил залгаа боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулан тодотгоход анхаарч ажиллаж байна.
Мэдээллийн алба

Боомт руу хөрөнгө оруулалтыг татаж, боомтоор дамжуулан худалдааг нэмэгдүүлэхэд ч гол зорилтоо чиглүүлж байгаа юм. Тиймээс боомтын статусыг тодорхой болгох, бүсчилсэн хөгжлийн хүрээнд боомт, суурин хотын эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос холбогдох хууль шийдвэрийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болгожээ.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга ингэж ярилаа.
Mongolian National Radio · Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос холбогдох хууль шийдвэрийн төслийг боловсруулжээ