Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бор зээр агнасан этгээдийг илрүүлжээ

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бор зээр агнасан этгээдийг илрүүлжээ
Бор зээр агнасан этгээдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн М энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө галт зэвсгээр 4 тооны зээр /бор/ агнаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Хуваалцах