Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Бордооны хөнгөлөлт үзүүлнэ

Засгийн газрын Аян өрнүүлэх тухай 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.3 дахь хэсэгт заасны дагуу тариаланч хүн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бордооны хөнгөлөлт үзүүлнэ
Бордооны хөнгөлөлт үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын Аян өрнүүлэх тухай 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.3 дахь хэсэгт заасны дагуу тариаланч хүн, хуулийн этгээдийн хэрэглэсэн бордоондоо хөнгөлөлт авах хүсэлтийн материалыг тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн plant.mofa.gov.mn цахим системийн “Дэмжлэг” хэсгийн “Бордоо” цэсээр 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авна.

Хугацаа хожимдуулсан материал хүлээн авахгүй ба хөнгөлөлт үзүүлэхгүй.

Бордооны урамшууллын хүсэлт илгээх зааврыг энд дарж харна уу гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах