Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Борис Жонсон: Албан тушаалдаа үлдэж, үргэлжлүүлэн ажиллана

Жонсон коронавирусний хөл хорио хатуу дэглэмтэй байх үед Ерөнхий сайдын өрөөнд болон бусад газруудад зохион байгуулсан хэд хэдэн үдэшлэгт оролцсон гэж буруутгагдан сөрөг хүчнээсээ огцрох шаардлагуудтай нүүр тулсаар байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Борис Жонсон: Албан тушаалдаа үлдэж, үргэлжлүүлэн ажиллана
Борис Жонсон: Албан тушаалдаа үлдэж, үргэлжлүүлэн ажиллана. Зураг: МҮОНРТ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийг нь эсэргүүцэн ажлаасаа огцорч байгаа ажилтнуудынхаа давлагааг үл харгалзан албан тушаалдаа үлдэхээр шийдсэн гэдгээ илэрхийллээ.

Жонсон коронавирусний хөл хорио хатуу дэглэмтэй байх үед Ерөнхий сайдын өрөөнд болон бусад газруудад зохион байгуулсан хэд хэдэн үдэшлэгт оролцсон гэж буруутгагдан сөрөг хүчнээсээ огцрох шаардлагуудтай нүүр тулсаар байгаа юм.

Мягмар гарагт Их Британийн Сангийн сайд Риши Сунак, Эрүүл мэндийн сайд Сажид Жавид нар Жонсоныг эсэргүүцэн огцорч байгаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн сайд лхагва гарагт парламент дээр хэлсэн үгэндээ "Үнэнч байдал ба шударга байдлын хоорондох олсыг даван туулах нь сүүлийн саруудад боломжгүй болсон. Тэвчээрт хязгаар байдаг. Одоо тэвчээр хязгаартаа туллаа. Асуудлыг дээрээсээ эхэлж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна" гэж мэдэгдсэн байна.

Одоогоор Их Британийн төрийн өндөр албан тушаалтан болон бусад 20 гаруй албан тушаалтан огцрохоо мэдэгдээд байна.

Хуваалцах