Борис Жонсон дараагийн ерөнхий сайд болоход ойрхон байна
Британийн гадаад хэргийн сайд асан Борис Жонсон дараагийн ерөнхий сайд болоход ойрхон байна. Тэрээр мягмар гарагт Британийн эрх баригч Консерватив намынхны дунд болсон намын шинэ даргын өрсөлдөөний 2 дахь шатны санал хураалтаар
Мэдээллийн алба

Британийн гадаад хэргийн сайд асан Борис Жонсон дараагийн ерөнхий сайд болоход ойрхон байна. Тэрээр мягмар гарагт Британийн эрх баригч Консерватив намынхны дунд болсон намын шинэ даргын өрсөлдөөний 2 дахь шатны санал хураалтаар 40 хувийн дэмжлэг авсан байна. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчдийн танхим дахь Консервативчууд дунд болсон энэ санал хураалтад Брекситийн нүүр царай гэгддэг энэ улс төрч 313 саналын 126-г авч тэргүүлсэн байна.
Жонсоны дараа одоогийн Гадаад хэргийн сайд ЖеремиХант шинэ ерөнхий сайд болох өрсөлдөөний 2 дугаарт орсон бол, 3 дугаарт Британийн Байгаль орчны сайд МайклГүүв, 4 дүгээрт Олон улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд РориСюард,5 дугаарт Дотоод сайд СажидЖавид нар жагсаж Борис Жонсонтой өрсөлдөж байна. Тэд Консерватив намын даргын өрсөлдөөнд тунах 2 нэр дэвшигчийг тодортол өрсөлдөх юм.Өнөөдөр буюу лхагва гарагт 3 дахь шатны шалгаруулалт болно.
Гэх мэтээр намын дарга болсон улс төрч Британийн дараагийн ерөнхий сайд болно.
Хоёр дахь шатны санал хураалт болохоос өмнөхөн Борис Жонсон мягмар гарагт BBC агентлагаас явуулсан мэтгэлцээнд оролцох үеэрээ Британийг тогтоосны дагуу “10 дугаар сарын 31-н гэхэд Европын холбооноос гаргана, ингэх цорын ганц арга зам нь гэрээгүйгээр гарахад бэлдэж, худалдааны шинэ гэрээ байгуулахад анхаарах явдал” хэмээн өмнө хэлж байсан амлалтаа давтаж байсныг Ройтерс иш татжээ.
Түүний сонгуулийн ажил харьцангуй нам жим байгаагаас гадна, эхний шатны санал хураалтын дараахан явуулсан мэтгэлцээнд ч гадаад хэргийн сайд асан Борис Жонсон оролцохоос татгалзсан юм.


















