Борис Жонсон Их Британид сургуулилалт хийж байгаа Украины цэргүүдтэй уулзжээ
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Английн хойд хэсэгт сургуулилт хийж байгаа Украины цэргүүдтэй уулзжээ. Их Британийн засгийн газар Украины цэргүүдийг тус улсад сургахаас гадна, зэвсгээр дадлага сургуулилт хийх боломжоор хангаж байгаа.
Мэдээллийн алба

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Английн хойд хэсэгт сургуулилт хийж байгаа Украины цэргүүдтэй уулзжээ. Их Британийн засгийн газар Украины цэргүүдийг тус улсад сургахаас гадна, зэвсгээр дадлага сургуулилт хийх боломжоор хангаж байгаа юм.
Их Британийн ерөнхий сайдын алба өнгөрсөн бямба гарагт Жонсоныг өнгөлөн далдалсан дүрэмт хувцастай, Украины цэргүүдтэй уулзаж байгаа дүрс бичлэгийг харуулжээ.
Мөн тэрбээр дүрс бичлэгт танк эсэргүүцэх пуужин ашиглаж сурч байгаа Украины цэргүүдтэй нийлж гранат шидэж байгаа харагдсан байна. Их Британи ирэх дөрвөн сарын хугацаанд Украины 10 мянга орчим цэргийг сургах төлөвлөгөөтэй байгаа аж.


















