Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Борис Жонсон: Сургуулиудыг нээх нь Их Британийн тэргүүлэх зорилт

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сургуулиудыг есдүгээр сард нээх ёстой гэсэн байр суурийг баримталж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Борис Жонсон: Сургуулиудыг нээх нь Их Британийн тэргүүлэх зорилт
Борис Жонсон: Сургуулиудыг нээх нь Их Британийн тэргүүлэх зорилт. Зураг: МҮОНРТ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сургуулиудыг есдүгээр сард нээх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Тэрбээр сургуулиудыг нээх нь нийгмийн, эдийн засгийн мөн ёс суртахууны үүрэг, хариуцлага гэдгийг онцолж, цар тахлын үед сургуулиуд танхимын хичээл, сургалтаа аюулгүй явуулах чадамжтай байх ёстой гэдгийг хэлсэн байна.

Энэ хооронд зарим судалгаанд "Хэрэв “COVID-19”- халдварыг илрүүлэх, сэргийлэх өнөөгийн системийг сайжруулахгүйгээр сургууль, цэцэрлэгийг нээвэл Их Британид цар тахлын хоёр дахь давалгаа эхлэх эрсдэл тун өндөр" гэдгийг анхааруулж байна.

Цар тахлаас үүдэн Англид сургуулиудыг гуравдугаар сард хаасан юм. Гэхдээ зургаадугаар сараас эхлэн цөөн тооны сурагчдыг хамарсан хичээл, сургалт эхлээд байна.

Хуваалцах