Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Борис Жонсон цагдаагийн бүрэлдэхүүнийг 20 мянгаар нэмнэ

Их Британийн шинэ Ерөнхий сайд Борис Жонсон ойрын хэдэн долоо хоногийн дотор цагдаагийн байгууллагын ажилтнуудыг 20 мянгаар нэмэхээр төлөвлөж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Борис Жонсон цагдаагийн бүрэлдэхүүнийг 20 мянгаар нэмнэ
Борис Жонсон цагдаагийн бүрэлдэхүүнийг 20 мянгаар нэмнэ. Зураг: МҮОНРТ

Их Британийн шинэ Ерөнхий сайд Борис Жонсон ойрын хэдэн долоо хоногийн дотор цагдаагийн байгууллагын ажилтнуудыг 20 мянгаар нэмэхээр төлөвлөж байна. Энэ талаар “Ройтерс” агентлаг өнөөдөр мэдээллээ.

Борис Жонсоны хувьд улс оронд хүчирхийллийн гэмт хэрэг өсөж байгаад сэтгэл түгшиж, өмнөх засаглалын үед цагдаа нарын тоог бууруулсныг шүүмжилсэн байна.

Тэрбээр “Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа би гудамж талбайгаа илүү аюулгүй болгоно” гэж онцлон тэмдэглэсэн байна. Цагдаагийн бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр жилд 1.1 тэрбум фунт стерлингийн нэмэлт зардал гарна гэж судлаачид тооцоолжээ.

Хуваалцах