Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Борхойн тал” ТББ-ынхан хууль бусаар жагсаал зохион байгуулсан гэв

Харин тэдгээр иргэд энэ сарын 1-10-ны өдрүүдэд цуглаан зохион байгуулахаар сумынхаа Цагдаагийн газраас зөвшөөрөл авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Борхойн тал” ТББ-ынхан хууль бусаар жагсаал зохион байгуулсан гэв
“Борхойн тал” ТББ-ынхан хууль бусаар жагсаал зохион байгуулсан гэв. Зураг: МҮОНРТ

Оны өмнөхөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд том оврын машинаар үйлчилгээ үзүүлдэг жолооч нар нутгийн авто тээврийн газрын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан талаар мэдээлж байсан. Харин тэдгээр иргэд энэ сарын 1-10-ны өдрүүдэд цуглаан зохион байгуулахаар сумынхаа Цагдаагийн газраас зөвшөөрөл авчээ. Цуглааны зорилго нь хууль бус өмчлөлтэй тээврийн хэрэгсэл үндэсний тээвэрт хууль бусаар оролцож, Монгол Улсын үндэсний эрх ашгийг ноцтой хохироож байгааг таслан зогсоохыг нутгийнхаа удирдлагаас шаардахад чиглэсэн байсан аж.

Харин тэдний цуглааныг өнгөрөгч 3-4-нийг шилжих шөнө сумын цагдаа нар хүч хэрэглэн тараасан байна. Энэ талаар сумын Засаг дарга М.Баянмөнх “Энэ хүмүүс өдөрлөг нэрийн дор цуглаан зохион байгуулсан, зохиосон газар нь олон улсын авто вокзал байсан тул хуулийн дагуу тараахаас өөр арга байгаагүй. "Борхойн тал" ТББ нь ямар зорилгоор ийм цуглаан зохион байгуулж байгаагаа тодорхой тайлбарлахгүй байна” гэв.

Хуваалцах